Таксины жолооч

2012-05-14,
Тэр өдөр нэгэн таксины жолооч машиндаа суух үйлчлүүлэгч хайсаар гудамжаар явж байлаа. Хоёр, гурван хүн хүргэчихээд гэртээ харихаас даа гэж бодож явлаа. Их ч ядарсан байлаа.

Машинаа хараад дотроо баяртайгаар “Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа, хөөрхий минь” гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад, тэдгээрийг өөртэйгээ харьцуулж үзэнгээ “Би ч сайн яваа юм байна...” гэж бодож явлаа.

Цагаа хараад “Ёооё, их орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байгаад түлш дуусах нь” гэж боджээ. Маргааш а...

Тэнгэр шиг бай

2012-05-08,
  Хамаг бүгдээр чамайг харааж нулимаж байвч
     Тэнгэр шиг бай!
     Хамгийн сайн хөвүүн гэж хашгирч ерөөж байвч
     Тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан

Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг
     Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
     Тэнгэр шиг бай!
     Хан Тэнгэрээ нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжлон бахаа ганц хангавч
Гүн Тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нирвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн Тэнгэр шиг бай, чи ялна
     Өрөөл бусдад мартагдаж тоогдохоо байвч
     Өндөр Тэнгэр дээр чинь цэлийж бу...

Ээжийн авдар

2012-05-05,
Цэрэндулам эмгэн намрын өглөө нар битүүд босоод үнээгээ сааж суухдаа тэнхээ жигтэйхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бүрхэг сэрүүн болоод ч тэр үү үнээнээс сүү гарч өгсөнгүй. Гэтэл өвсний сөл сая тасарч байхад сүүгээ ингэж татмааргүй. Хар тарлангийн угсааны уг нь сүүтэй үнээ нь хүйтэн бороо зөгнөсөн бололтой хавьчиж тэлчлээд ивэлгэж уясан тугалаа хүртэл муухай хялалзана.

Хотын хог дээрээс түүж авчирсан талхны булангуудыг дорхноо хивж орхиод түмпэнгээ харжигнуулан долоов. Талх тавьж өгөхгүй бол саалгадаггүй амьтан. Гурван жилийн өмнө том хүү нь сангийн аж ахуйгаас гунжин ...