Хурууны гав

2012-05-14,
Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгочох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосны дараа л

Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.
бичсэн: Монгол хэлний хичээл төрөл: Шүлэг
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax